Хэдийгээр хатуу хөл хорьж, архи согтууруулах ундаа зарахгүй байгаа ч хоногтоо согтуу жолоочийн тоо 20-иос буухгүй, эрүүлжүүлэх байранд иргэд хэдэн арваараа ирсээр байна. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргээс нэр бүхий таван иргэнийг авчирч, эрүүлжүүлжээ. Нийтийн байранд архидан согтуурсан тэдгээр самарчид нэгнийхээ аминд хүрсэн гэнэ. Тодруулбал, самарт яваад уулнаас бууж ирсэн тэдгээр иргэн нийтийн байранд оршин суудаг Д-гийн архиджээ. Улмаар 26 нас залуу 50 настай Б-гийн зүрхэн тус газарт хутгалж амийг нь хөнөөсөн гэнэ. Мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтсон тэднийг эрүүлжүүлэх байранд хүргэхээс өөр аргагүй байсан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж, архи хаанаас авсныг нь тодруулахаар ажиллаж байна.