Иргэн Э.Одбаяр нь арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө буюу 04.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах ЗОН олны намын мэдээллийн төвд архидан согтуурчээ. Архидан согтуурсан тухайн иргэнийг иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Мөн тухайн өдөр улсын хэмжээнд 104 хүнийг эрүүлжүүлсэн бол, 12 согтуу жолоочийг саатуулжээ. Хатуу хөл хорио тогтоож, архи согтууруулах ундаа худалдахгүй байгаа хэдий ч архи ууж агсам тавьсан, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсээр байна.