Кёкүшюзан Д.Батбаярын гомдлоор хуулийн байгууллагынхан иргэн Ц.Алтанцагийг шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Ц.Алтанцагт холбогдох хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн уг шүүх хуралд Кёкүшюзан Д.Батбаяр хохирогчоор оролцож буй. Нэг хэсэг "Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая ам.доллароор хятадуудад нүүрсний орд газрыг наймаалцаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн" гэх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр тархсан. Харин Кёкүшюзан уг мэдээллийг үгүйсгэн, бичлэг тараасан гэх Ц.Алтанцагийг шүүхэд өгсөн билээ. Ж.Алтанцаг бичлэг тараахаасаа өмнө Кёкүшюзанаас нэг тэрбум төгрөг нэхсэн гэдэг. Шүүхээс Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноолоо. Тодруулбал, Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.