Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс Бүх нийтийн бэлэн байдлын үед аюулгүй байдлыг хангах зорилгоор “Шаг” нэгдсэн хяналт шалгалт хийсэн байна. Улмаар “Зогсоол зоог” зоогийн газрынхан хууль бусаар архи согтууруулах ундаа худалдаалсныг илрүүлэн, шүүхээс уг газрыг 5 сая төгрөгөөр торгожээ. Мөн хувийн автомашинтайгаа архи согтууруулах ундаа дамлаж зарсан иргэн Х-д холбогдох шалгалтыг хийж байна. Үүнээс гадна Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчин PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг хот хооронд хулгайн замаар 70 000 төгрөгөөр тээвэрлэсэн хоёр иргэнийг тус Цагдаагийн хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ.