Борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглан, архи согтууруулах ундаа зарсан хэрэг хөл хорионы өдрүүдэд хэд хэд бүртгэгдэв. Үүний улмаас өнгөрсөн өдрүүдэд иргэд эрүүлжүүлэхэд хонож, гэр бүлийн хүчирхийлэл тасралтгүй гарсан гэхэд хилсдэхгүй. Шагийн архи зарсан нэгэн тохиолдлыг цагдаагийнхан илрүүлэв. Тухайлбал, иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан, Баянгол дүүргийн III хороо Нарны хорооллын байрны гадаа архи, согтууруулах ундаа борлуулж байжээ. Ингэхдээ цахим орчинд зар байршуулж, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэж, бусдад түгээжээ. Ер нь цагдаагийн байгууллага өнгөрсөн өдрүүдэд “ШАГ” нэгдсэн шалгалтын ажиллагаа явуулж дээрхтэй төстэй хэд хэдэн хэрэг илрүүлсэн аж.