Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд замын хөдөлгөөнд QR кодоор оролцож буй. Гэвч замын хөдөлгөөнд оролцох уг зөвшөөрлийн QR кодыг хуурамчаар үйлдэх тохиолдол цөөнгүй гарлаа. Жишээлбэл, 12-78 УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 91 29 АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.