УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваасай гэж бодож байна. УИХ төсөв баталдаг учраас ашиг сонирхлын зөрчилтэй байна. Ерөнхийлөгч улстөржүүлээд байна гээд байна. Ерөнхийлөгч улс төржүүлээд байна гэж яриад байна. Ерөнхийлөгч төсөв баталдаггүй, төсөв хэрэгжүүлдэггүй учраас болохгүй байгааг хэлдэг. 300 хөрөнгө оруулалтыг хойшлуулаад хувийн хэвшлээ мөнгөжүүлэх ажил байгаа. Хоригийн талаар ЕТГ-ын дарга Ө.Шижирээс асууя. Төсвийн хоригийг хэлэлцэж байхад Засгийн газраас тооцоо судалгаа, үндэслэлээ гаргаж тавьсан уу.
ЕТГ-ын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгч цар тахлын үед улстөр хийх ёс зүйгүй хүн биш. Улсын төсвийн орлого бүрдэхгүй бол яах вэ гэдэг нь нэгдүгээр асуудал. Би буруу уншаагүй бол сүүлийн гурав, дөрвөн жил уул уурхайн баялагаас олохоор төлөвлөсөн байсан 42 сая тонн нүүрс бодит гүйцэтгэлдээ хүрээгүй. Хүрээгүй болохоор улсын төсөв тасалдаж таарна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Засгийн газарт өрх бүрд нэг сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгаа талаар танилцуулахад харамсалтай нь хэвлэлийн хурлаар татгалзсан хариу авсан. Түүний дараа Ерөнхийлөгч Сангийн сайдтай уг асуудлаар уулзаж, танилцуулсан. Улсын төсвийн хориг улстөржилт биш, алдаагаа засах боломж гэж харвал зүгээр.