УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан хориг улс төрийн зорилготой. Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавихаар эрх зүйн хувьд асуудалтай. Бид Венесуэлийн жишээг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн иргэн бүрт нэг сая төгрөг өгөх гэсэн санал нь бодит байдал дээр боломжгүй. Иргэдээ, аж ахуй нэгжээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд гэдэг маш нарийн зүйл. Улс төрийн болон сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй.
Вакцин авах мөнгийг төсөвт тусга гэж байна. Яагаад Дэлхийн банкаар дамжуулж вакцин авах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм бэ. Манай улсын төсвийн хүчин чадал вакцинаа худалдаж авч чадна шүү дээ. Төсвийн орлого гадны зээл тусламжууд, вакцины тооцооллыг яаж хийсэн юм бэ. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. Бидэнд өнөөдөр цар тахалтай тэмцэх нь чухал. Яарвал даарна гэдгийн адил мөнгө хэвлээд тараачихвал эдийн засгийн хямрал үүснэ шүү" гэлээ.