УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүлээхгүйгээр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээж өгөөч. 18 чиглэлийн байгууллага дээр нэмээд үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг нээгээд ажиллуулах байдлаар зохион байгуулмаар байна. Ингэхдээ ковидоос сэргийлэх дэглэмийг чанд сахиж, цайны газрын суудлын тоог хязгаарлах байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Цар тахлыг хяналтдаа авсан гэж УОК-оос мэдэгдсэн. Тиймээс одоо эдийн засгаа дэмжих асуудлыг анхаарцгаая" гэв.