Энэ өдрүүдэд Монгол орны ихэнх газарт 20-27 хэм хүйтэн хоносон. Цагдаагийн байгууллагынхан өчигдөр 93 хүнийг гудамж талбайгаас авчран эрүүлжүүлж, өөрөөр хэлбэл, осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн өдөр 13 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрсэн аж. Түүнчлэн өчигдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 46 гомдол бүртгэж, тухайн бүрд нь тусламж үзүүлжээ. Арванхоёрдугаар сарын 1-ны өдөр олон нийтийн газар танхайрсан, оршин суугчдын ая тухыг алдагдуулсан гэх дуудлага тус бүр 51 бүртгэгдсэн байна. Үүнээс гадна энэ өдөр хулгайлах гэмт хэрэг найм гарсныг цагдаагийнхан шалгаж эхэллээ.