Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Мөнгө байсан бол Засгийн газар ард иргэдээсээ харамлахгүй. Хэдэн саяыг өг гээд яриад байна. Үнэндээ тийм мөнгө алга. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил" гэлээ.