Өмнөговь аймгийн Цогтцэций сумд хатуу хөл хорионы үед архидан согтуурсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэдээс “Цэций хороололд хүмүүс агсан тавиад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 02.35 цагт иржээ. Дуудлагын дагуу албаныхан очсон байна. Харин архидан согтуурсан Д, Ө нар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн нүүрэн тус газарт нь цохиж, гэмтэл учруулсан гэнэ. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, цагдаад халдсан хэргийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шалгаж байна.