Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн дотор холбогдох лабораториудад өчигдөр нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд шинээр 24 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 7, Дархан-Уул аймагт 9, Архангай аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Эдгээрийн нэг нь ТИР машины жолооч бөгөөд арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Түүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.