ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад батлагдсан 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 760 боллоо. Харин дотоодын нийт халдвар 318 болов. Тодруулбал,
- Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр бүртгэгдэж 70 тохиолдол,
- Сэлэнгэд 10 тохиолдол шинээр бүртгэгдэж 167,
- Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж 35,
- Орхон аймаг 1 тохиолдол шинээр бүртгэгдэж 23,
- Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдэж нийт 21,
- Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй" гэлээ.
Дээрх тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.