Тээврийн прокурорын байгууллагаас нийслэлд 2015-2020 оны эхний есөн сард бүртгэгдсэн зам тээврийн ослын судалгааг гаргажээ. Таван жилийн хугацаанд нийслэлд 162 964 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн осол 11 923 гарч, үүний улмаас 413 хүн амиа алдаж, 11 238 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Харин энэ оны эхний есөн сард хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт хийсэн судалгаагаар зам тээврийн ослын улмаас 323 хүн хүндэвтэр, 100 хүн хүнд гэмтэж, 82 хүн нас барсан үзүүлэлт харамсалтай үзүүлэлт гарчээ. Нас барсан 82 хүний дөрөв буюу 4.8 хувийг, эрүүл мэндээрээ хохирсон 423 хүний 31 буюу 7.3 хувийг насанд хүрээгүй хүмүүс байна. Баянгол дүүргийн дөрвөн хороо, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэйн гурван хороонд явган зорчигч тээврийн хэрэгсэлд хамгийн ихээр мөргүүлсэн гэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн зургаан хороонд энэ төрлийн хэрэг ихээр гарчээ. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн замын зургаан цэгийн ойр орчимд явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол их байгааг Тээврийн прокурорын газраас онцоллоо.