Тээврийн цагдаагийн алба хаагчид 2020.11.23-27-ны хооронд хийсэн хяналт шалгалтаараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон цөөнгүй хэрэг илрүүлжээ. Тодруулбал, нийслэлд 47, орон нутагт 12 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Цар тахлын улмаас хөл хорьсон өдрүүдэд дээрх зөрчил тасралтгүй бүртгэгдсээр байна. Улмаар жолооч нарт хандаж, цар тахал, хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг зөвлөлөө.