Хятадын төв радио, телевизийн Монгол хэлний редакцынхан Монголын сэтгүүлчдэд 31 000 ам, хамрын хаалт илгээжээ. Тус редакцын сурвалжлагч нэг бүр мэргэжил нэгтнүүддээ туслах "Бид хамтдаа" аянд нэгдэж, хандив өгсөн байна. Хятадын төв радио, телевизийн Монгол хэлний редакцын сурвалжлагч И.Сандаг “Ковид-19” цар тахал тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байна. Тэмцэл бүхний тэргүүн эгнээ, галын шугамд явж мэдээ, мэдээлэл бэлтгэж буй Монголын мэргэжил нэгтнүүддээ сэтгэлийн өглөгөө илгээлээ. Цар тахлыг хамтдаа даван туулъя” хэмээлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тэдний халуун сэтгэлийн мэндчилгээ, хандивыг хүлээн авч, нийслэл, орон нутгийн сэтгүүлчдэд тараах юм.