УОК-ын шийдвэрээр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 89 ачааны машиныг /89 жолооч/ хил нэвтрүүлж, 11 жолоочийг ОХУ руу хил дээрээс буцаажээ. Хилээр нэвтэрсэн жолооч нараас хилийн мэргэжлийн хяналтынхан асуумж авч, эрүүл мэндийн тандалт хийж тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийлээ. Эдгээр ачааны автомашины 78 жолоочийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу гарах хүртэл боомт дээр түр тусгаарлаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 гаруй албан хаагч гудамж талбай, хилийн боомтод эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.