ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь ойрын хавьтал" гэсэн мэдээллийг өгөв.
Тэрбээр "Дархан-Уул аймгийн хувьд эхлээд ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн. Дараа нь батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан хүнээс илэрсэн. Хоёрдогч хавьтлын хүн илрэхээр дараагийн хүн ойрын хавьтал болно. Эрсдэл өндөртэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна" гэв. Мөн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн улс орнуудад дунджаар халдвар авсан нэг хүн 3-4 хүнд халдвар тарааж байна. Харин манай улсад харьцангуй их байгаа нь бидний зан үйлтэй холбоотой" гэлээ.