Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 2020.11.27, 11.00 цаг.
Өчигдөр буюу 2020.11.26-ны өдөр холбогдох лабораториудад 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрчээ.
Улаанбаатарт 2, Сэлэнгэд 9, Дархан-Уул аймагт 11, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдсоноор нийт тохиолдол 26 болж байгаа юм.