Тээврийн цагдаагийн албанаас 24 цагийн турш гудамж, талбайд эргүүл хяналт хийж буй. Гудамж, замын хяналт шалгалтаар иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цөөнгүй гарчээ. Тодруулбал, нийслэлд 10, орон нутагт гурван жолооч согтуугаар жолоо барьсныг илрүүлэв. 13 жолоочийн долоог нь шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулж, хуулийн хариуцлага тооцсон байна. Иргэд, жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна