Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 16-20-нд 253 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 152 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан гэнэ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 18-ны 12.25 цагт Архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвсгэрт шороон замд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл унаж явсан Б онхолдож, амиа алдсан гэнэ. Дээрх өдрүүдэд алба хаагчдаас хяналт шалгалт хийж, нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22, орон нутагт 13 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.