Манай сайт өчигдөр цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн, бүр машинаараа дайрахыг завдсан иргэн Э.Цэлмэгийг саатуулсан талаар мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан Э.Цэлмэг нь 1994 онд төрсөн аж. Тэрбээр урд нь танхайрах, бусдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй зэрэг 37 удаа зөрчил гаргаж арга хэмжээ авхуулж байсан. Уг этгээд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсэргүүцсэн үйлдэл нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 23.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэнэ. Шалгах ажиллагаа үргэлжилж байна.