Лондон хотын автобусанд амны хаалт зүүхээс татгалзсан нэгэн иргэнийг 1700 фунт стерлингээр торгожээ. 49 настай тэр эрэгтэй хоёр өдөр дараалан нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохисгүй авирлаж, зөрүүдэлсэн юм байна. Ийм явдал өнгөрсөн долдугаар сарын 15, 16-нд болсон бөгөөд нийгмийн хэв журам зөрчсөн эрд Лондоны шүүхээс торгох шийтгэл ногдуулжээ. Гэхдээ зөрүүд эр мөн л муйхарлаж шүүхийг үл хүндэлсэн учраас торгуулийн хэмжээг хоёр дахин нугалуулахаар өнгөрсөн баасан гарагт шийдвэрлэжээ. Үүнтэй адил зөрчил гаргасан гурван хүнд мөн хэмжээний торгууль ногдуулсан байна.
Бэлтгэсэн: Ж.Хаан