Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй. Дөрөв дэх өдрийн барилдаанд Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Окиноүмиг давж дөрөв дэх ялалтаа авснаар башёг нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ. Түүнтэй адил нэг ч унаагүй зургаан бөх бий. Мөн Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 15-т эрэмбэтэй Чиёотаирюүтай таарч өвдөг шороодон анхны ялагдлаа хүлээж гурван даваа, нэг унаатай болов. Кирибаяама Б.Лхагвасүрэн сэкивакэ Митакэүмиг давж, анхны даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил нар унажээ. Монголын бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров нэг ч даваагүй явна.