Хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн хэргийг ЭЦА-ныхан илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр мөрийтэй тоглогчдын дунд “Mister dogs” хамтлагийн дуучин Хойлогоо, комедиан Чапи буюу Ө.Ихбаяр нар байсан гэнэ. Тэд урд шөнө УИД-ийн ойролцоох нэгэнт газарт цахимаар мөрийтэй тоглож байжээ. Урлаг, соёлын гал тогоонд хөл тавьсан хэн боловч зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Харин “Mister dogs” хамтлагийн дуучин Ц.Хойлогдорж, комедиан Чапи буюу Ө.Ихбаяр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосныг үл тоон гадуур мөрийтэй тоглоом тоглов. Тэдэнтэй хамт мөрийтэй тоглож байсан 10 гаруй хүнийг цагдаагийнхан шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.