Иргэн Г, Д, Э нар цагаан зээр хууль бусаар агнаж, нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсан хэрэг уржигдар гарчээ. Тодруулбал, хулгайн анчид агнасан зээрээ тээвэрлэн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд ирэх үед нь цагдаа нар саатуулжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан “Хэрэгт холбогдогч этгээдүүд цахим орчинд түгсэн “Зээрийн мах өвчинд сайн” гэсэн худал мэдээллээс үүдэлтэйгээр Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын заагаас зургаан ооно агнасныг тогтоосон” гэв. Мөн иргэдийг энэ мэт ташаа, шинжлэх ухааны үндэслэлгүй зар, мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав.