Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт онц ноцтой хэрэг гарав. Тодруулбал, 17 настай Э, 20 настай Ж нар бүлэглэн автобусны буудлаас гэртээ харихаар явж байсан насанд хүрээгүй охины амыг дарж, хүчээр машиндаа суулгажээ. Улмаар ам руу хүчээр архи цутгаж, “Уухгүй бол ална” хэмээн сүрдүүлсэн аж. Дараа нь охиныг хүчирхийлж, бие, сэтгэлийн асар их хохирол учруулсан байна. Гэмт хэрэгтнүүдээс зугтаж амьтай голтой гэртээ ирсэн 16 настай охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Улмаар цагдаагийнхан шуурхай ажиллаж 17 настай Э, 20-той Ж нарыг саатуулсан гэнэ. Хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна.