Арваннэгдүгээр сарын 11-н буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн таван давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Өглөө ирсэн тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух 36 настай эрэгтэй "У" өндрөөс унаж нас барсан байжээ. Амь хохирогч тус эмнэлгийг сүрьеэ өвчний тасагт аавыгаа оройн цагаар сахиж буй сахиур байсан гэнэ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.