“Ковид-19” цар тахал тархахаас урьдчилан сэргийлж энэ сарын 11-ний 02.00 цагаас 13-ны 23.00 цаг хүртэл зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах зөвлөмжийг гаргалаа. Тухайлбал, шүүх хуралдааныг 2020 оны энэ сарын 13-ны өдрийг дуустал түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авахыг шүүхүүдэд зөвлөжээ. Мөн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг биечлэн авахгүй шуудангаар авахыг анхааруулав. Үүний нэгэн адил хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээн авах нь. Улмаар шүүх хуралдааныг хойшлуулсан тухайгаа хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх ажлыг зохион байгуулж байна.