Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрөгч долоо хоногт бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх өдрүүдээс 731 автомашинаар буюу 8.2 хувиар буурсан байна. Харин эсрэгээрээ Гашуунсухайт боомтоор арваннэгдүгээр сарын 2-8-ны хооронд нүүрс ачсан 645 машин дамжин өнгөрсөн нь өмнөх долоо хоногоос 16.6 хувь өссөн үзүүлэлт аж. Мөн тус боомтоор зэсийн баяжмал ачсан 176 машин дамжин өнгөрсөн нь өмнөх долоо хоногоос 47.8 хувиар буурсан дүн гэнэ. Үүнээс гадна Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэсэн 889 машин дамжин өнгөрсөн нь 23.7, Ярант боомтоор мөн адил нүүрсний 262 машин дамжин өнгөрсөн нь 44.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.