Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэхээр тов гаргаад байсан. Гэвч Э.Бат-Үүл, Б.Чулуудай, ТОСК-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулга, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Ё.Гэрэлчулуун, Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Ю.Алтангэрэл нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав. Тодруулбал, шүүгчдэгч Д.Жаргалсайхан ар гэрт нь гачигдал гарсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Эл хэргийг шалгах явцад бүрдүүлсэн нотлох баримт, материал 100 хавтас болсон гэнэ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.12-1 хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2 мөнгө угаасан гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм байна.