Чингэлтэй дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн сурагч 11 настай хүүг дээрэмджээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчид өсвөр насныхан байж. 160-170 см өндөртэй тэдгээр хоёр дээрэмчин өчигдөр 18.00 цагийн орчимд сургуулийн хажуугийн талбайд явж байсан хүүгийн “самсунг” загварын гар утсыг булааж зугтсан аж. Хүүхдийн гар утсыг дээрэмдсэн өсвөр насны залуусыг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Үүнээс гадна сургуулийн орчимд эргүүл хийж, хяналт тавих үүрэгтэй “school police” нарыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийнхан анхааруулсан юм.