Какахстан улс хорио цээрийн улмаас орлогогүй болсон 1.4 сая гаруй иргэддээ энэ сард нэг удаагийн нөхөн олговор олгосжээ. Энэ тухай Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба өнөөдөр /2020.07.25/ мэдээлэв. Тус улсад долдугаар сарын 5-наас наймдугаар сарын 2-ны хооронд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд хот хоорондын автобусны үйлчилгээ түр зогсож, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөн буурч, нийтийн тээврийн үйлчилгээ хязгаарлагджээ. Өмнө нь Казахстанд 3-р сарын 16-наас 5-р сарын 11-ний хооронд хэрэгжсэн онц байдлын үеэр 3,7 сая иргэд ижил нөхөн төлбөр авсан байна. Тус улсын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлсэнээр Казахстанд одоогийн байдлаар Covid-19 вирусээр 76,8 мянган хүн өвдөж, 48,2 мянган хүн эдгэжээ. Харин 610 хүн уг өвчний улмаас нас барсан байна.