УИХ-ын байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгосон байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд:
26.3.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.
26.4.Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэсэн байдаг.
Байнгын хорооны хуралдаанаар сонгогдсон даргыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.
Байнгын хороодын даргаар дараах гишүүд сонгогджээ.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо - Б.Баттөмөр
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо - Х.Болорчулуун
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо - Ж.Мөнхбат
- Нийгмийн бодлогын байнгын хороо - М.Оюунчимэг
- Төрийн байгуулалтын байнгын хороо - Л.Энх-Амгалан
- Төсвийн байнгын хороо - Б.Жавхлан
- Хууль зүйн байнгын хороо - С.Бямбацогт
- Эдийн засгийн байнгын хороо - Ж.Ганбаатар
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо - Б.Бат-Эрдэнэ
- Инновац, цахим бодлогын байнгын хороо - Н.Учрал
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо - Б.Чойжилсүрэн