ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг сонгогчдын 78.03 хувь дэмжсэнийг Сонгуулийн төв комиссоос нь мэдээллээ. Санал хураалтад сонгогчдынх нь 65 хувь нь оролцжээ. Тува, Дагестан, Чечень улсад санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилсан Үндсэн хуулийн 200 нэмэлт, өөрчлөлтийн дунд Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг тэглэх заалт буй юм. Түүнд 2036 он хүртэл улс орноо удирдах боломж олгох Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх санал асуулгын дүн маргаангүй гарсныг Британийн “Independent” сонинд бичжээ. Кремлийг зорилгодоо хүрнэ гэдэгт цөөн хүн эргэлзэж байсныг “Associated press” агентлаг уламжлав.
В.Путиний өнгөрсөн нэгдүгээр сард санаачилсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хураалт дөрөвдүгээр сарын 22-нд болох байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан билээ.