“Empire” сэтгүүл дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг баатраар Индиана Жонсыг нэрлэжээ. Археологич, судлаач, адал явдал хайгч эл баатрыг найруулагч Cтивен Cпилберг “төрүүлж,” жүжигчин Харрисoн Фoрд амилуулан хүн төрөлхтөнтэй анх танилцуулсан нь 1981 он. Үүнээс хойш 1984, 1989, 2008 онд шинэ цувралуудаа дэлгэцнээ гаргасан бол ирэх 2022 онд “Индиан Жонс-5”-ын нээлтийг хийхээр төлөвлөөд буй. Тэгвэл эл жагсаалтын удаах байрт “Харийнхан” киноны гол дүр Эллен Рипли бичигдлээ. Найруулагч Ридли Скоттын зөгнөлт эл бүтээлийн энэхүү дүрд Сигурни Уивер тогложээ.