Туркийн Батлан хамгаалах яамны твиттер хуудсанд мэдээлснээр, Иракийн хойд хэсгийн уулархаг бүс нутагт байрладаг Курдистаны ажилчдын нам (КАН)-ыг дэмжигчдийн гол баазыг агаараас бөмбөгджээ. Энэ бол “Бүргэдийн сарвуу” цэргийн үйл ажиллагааны эхлэл бөгөөд “Манай онгоцнууд террористуудын гол толгойлогчдын үүр болсон бааз, агуйг онилж байна” гэж тус яамнаас мэдэгдэв. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр бол Туркийн агаарын цэргийн хүчнийхэн Иракийн Синжар ууланд үүрлэсэн КАН-ын баазууд дээр 20 бөмбөг хаяжээ. Ташрамд өгүүлэхэд, Туркийн эрх баригчид КАН-ыг террорист бүлэглэлд тооцдог юм.
Бэлтгэсэн: Ж.Хаан