Шинэ Зеландад коронавирусийн халдвар авсан сүүлчийн өвчтөн эдгэрсэн тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдэв. Яамны мэдээлэлж буйгаар Окленд хотод эмч нарын хяналтад байсан коронавирусийн халдвартай сүүлчийн өвчтөн бүрэн эдгэрсэн гэж эмч нар нь өнгөрсөн амралтын өдөр дүгнэсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоног халдварын шинэ тохиолдол илрээгүй байна. Шинэ Зеландын эрүүл ахуйн хариуцсан ерөнхий эмчийн хэлснээр 2-р сарын 28-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсад анх удаа Covid-19 батлагдсан оноштой хүн үлдсэнгүй. Халдварын хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн сарын 22-нд бүртгэгдсэн байна. Шинэ Зеландад нийт 1504 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1482 хүн эдгэрч 22 нас баржээ. Мөн 295 мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Тус улсад хязгаарлалт, хөл хорионы дэглэмийг цуцалжээ.