Өмнөд Польшийн Катовичийн прокурорууд төрийн өмчит банкийг мөнгө угаасан асуудалд буруутган шалгаж эхлэв. Базелийн Засаглалын хүрээлэнгээс Мөнгө угаах эрсдэлийг судалгааг гаргадаг 2019 оны судалгааны тайлангийн үр дүнгээс үзэхэд 125 улсаас Польш Улс нь 102 дугаарт жагссан байна.
Тус судалгааны үр дүнгээс үзэхэд Польш Улс нь мөнгө угаах эрсдэл харьцангуй багатайд тооцогдоно. Мөнгө угаах асуудлаас урьдчилан сэргийлэх нь Европын хувьд чухал юм. Энэ нь 2017 онд Эстони Улс мөнгө угаах томоохон асуудалд холбогдсонтой холбоотой юм. Эстони, Мальт, Латви, Кипр, Нидерланд зэрэг улсыг тойрсон мөнгө угаах асуудалтай холбоотой Европын Холбоо нь санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг сайжруулахыг дэмждэг. Европын Холбооноос эдгээр улсууд мөнгө угаах асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр банкуудад арга хэмжээ авахыг яарахгүй байна гэж үздэг. Учир нь банкууд мөнгө угаах асуудлыг хөхүүлэн дэмждэг, эсхүл хориглодоггүй юм.