АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүх цалингаа коронавирустэй тэмцэхэд хандивлаж байгаагаа мэдэгдэв. "Би анхнаасаа л бүх цалингаа Засгийн газарт эргүүлэн өгч байсан, өгөх ч болно. Миний цалин жилд 400-450 мянган доллар байдаг. Сүүлчийн чекийг АНУ-ын Эрүүл мэндийн яам, COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авах албад шилжүүлсэн” гэж Цагаан ордны тэргүүн Твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр 100 мянган ам.доллар буюу энэ оны эхний улирлын бүх цалингаа коронавирустэй тэмцэх эм бэлдмэл бүтээхэд шилжүүлсэн тухай мэдээллийг дээрх мэдэгдэлдээ хавсаргасан байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 1.64 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 97700 гаруй хүн нас баржээ