“Eurovision” олон улсын дууны уралдаан Нидерландын Роттердам хотод ирэх онд болно гэдгийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо мэдэгдлээ. Тус уралдаан энэ сарын 12-ноос 16-нд Нидерландад болох байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан юм. “Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Энэ жилийн уралдаан цуцлагдсан ч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо өнгөрсөн Бямба гарагт “Europe Shine A Light ” нэртэй онлайн буюу цахим шоу тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтод бүх 41 хамтлаг дуучид оролцжээ