Байгаль орчныг хамгаалагч, залуу идэвхтэн Грета Тунберг НҮБ-ын Хүүхдийн санд /UNICEF/ цар тахалтай тэмцэхэд зориулж 100 мянган ам.доллар хандивлахаар болжээ. Энэ тухайгаа Грета Тунберг дүрс бичлэгээр мэдэгдсэнийг CNN телевиз дамжуулав. “Бид Covid-19 цар тахлын үед НҮБ-ын Хүүхдийн санд дэмжлэг үзүүлэх шинэ компанит ажлыг эхлүүлсэн. Хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүд илүү ихээр өртдөг ” гэж Швед охин хэлжээ. Тэрбээр мөн Covid-19-ийн халдвар авсан эсэхээ шалгахын тулд өөрийгөө тусгаарласан гэж мэдэгдсэн байна.