Японд цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцлах тухай шийдвэрийг тус улсын Засгийн газар өнөөдөр /2020.05.14/ гаргажээ. Японы 47 мужийн 39-д онцгой байдлын дэглэмийг цуцлахаар төлөвлөж байгаа аж. Хөл хорионы арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс нь хойш анх удаа сулруулж байгаа нь энэ юм байна. Эл шийдвэрийг гаргахдаа Японы Засгийн газар шинжээчдийн санал бодол дээр тулгуурлажээ. Аль нэг бүс нутагт долоо хоногт нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоон индекс нь үндсэн үзүүлэлтүүдийн нэг болсон байна. Халдварын тархалтын нөхцөл байдал тогтворжоод байгаа 34 мужийн онцгой байдлын дэглэмийг цуцлах төлөвлөгөөг өмнө нь эрх баригчид боловсруулаад байсан бол өнөөдөр 5 мужийг нэмж оруулжээ. Тухайлбал, олон тооны аж үйлдвэртэй Төв Айти муж, баруун Киото, баруун өмнөд Фукуоку мужуудад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулахаар төлөвлөжээ. Харин Токио болон тус хотын ойролцоох хүн ам шигүү суурьшсан Канагава, Сайтама, Тиба мужуудад онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байх аж.