Японы мэргэжлийн сумо бөхийн Шобүши бөх Covid-19 өвчний улмаас нас барсан тухай тус улсын Сүмогийн холбоо мэдэгдэв. Шобуши (жинхэнэ нэр нь Киетака Сүэтакэ) 28 настай байсан бөгөөд Санданмэ зиндааны 11 дүгээрт эрэмбэлэгдэж байжээ. Тэрбээр өнгөрсөн 4-р сарын эхээр өгсөн шинжилгээгээр коронавирусний халдвар авсан нь нотлогдож арваад хоногийн дараа бие нь муудаж эхэлсэн байна. Улмаар зарим дотор эрхтэн нь ажиллагаагүй болсны дараа амьсгал хураажээ. Өмнө нь Сумо бөхийн холбоо Шобушигйин харьяалагддаг байсан Тагадагава дэвжээний эзнээс гадна өөр таван бөх Covid-19-өөр өвчилсөн тухай мэдээлж байсан аж.