Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
ХӨСҮТ-д байгаа долоон хүн, ажиглах байранд байгаа 242 хүнээс авсан давтан шинжилгээ, тандалтын зорилгоор шинжилгээ авсан таван хүнээс вирус илрээгүй.
Өнөөдөр ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомттой бүсээс ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллах юм” гэж хэлэв.