Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.335 сая халдварын тохиолдол илэрч, 292 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 83 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. БНХАУ-ын Уханьд долоон тохиолдол голомтлон илэрсэн тул тус хотоос бүх иргэддээ дахин шинжилгээ хийх болсон байна.
Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн.
Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд 1000 гаруй ачааг ариутгалд оруулжээ. Өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 3537 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Одоо 984 хүн ажиглалтад байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. 119 утсанд нийт 224 дуудлага ирсэн