ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Covid-19 коронавирусээр халдварласан тухай “TACC” агентлаг мэдээлэв. Түүнээс халдвар илэрсэн эсэх талаарх асуултад Песков “Би халдвар авсан нь үнэн. Эмчлүүлж байна” хэмээн хариулжээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Путинтай сар гаруйн өмнө уулзсан гэж тус агентлагт мэдээлсэн байна. Өнгөрсөн 4-сарын 30-нд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин халдвар авсан тухайгаа мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний биеийн байдал хэвийн байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-д халдварын 232243 тохиолдол бүртгэгдэж, 21169 хүн нас барьж, 43512 хүн эдгэрсэн байна.