Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үер ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Тавдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийсэн. 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д нийт 107 хүн тусгаарлалтад байгаа. Халдвартай 28 хүнээс 2 хүний бие хүндэвтэр байна. Энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ хийж дуусаж байгаа" гэсэн мэдээлэл өгөв.