Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийнн 215 орон, нутаг дэвсгэрт 4.1 сая халдварын тохиолдол илэрч, 283 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Сүүлийн 24 цагийн дотор 76 мянган иргэн халдвар авч, 300 мянга гаруй иргэн нас барсан байна.
Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна. Монголд нийт 986 хүн ажиглалтад байна.
119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. Гадаадад нийт 30 монгол иргэн халдвар авснаас 13 нь эдгэсэн, бусад нь гэртээ эмчлүүлж байна" гэж хэлэв.